Японы үзэсгэлэнт намар: Намрын навчит аялал
Аяллын хураамж: Нэг хүний 5500 ам доллар
Зөвхөн танд зориулсан өдрөө өөрөө сонгох буюу хувь хүнд зориулсан хөтөлбөрөөр аялах мөн боломжтой
10 ӨДӨР / 9 ШӨНӨ
2024/11/20 – 29
Дилав Хутагт
КЕМА
Гайхамшигтай намрын навчит улирлын оргил үед Япон орноор 10 хоногийн мартагдашгүй аялал бидэнтэй хамт хийхийг урьж байна. Энэхүү нарийн зохион байгуулалттай аялал нь таныг Токио, Киото, Осака зэрэг өндөр хөгжилтэй хотууд болон Коясангийн ариун уулсаар аялуулахын зэрэгцээ Японы баялаг соёл, сэтгэл татам газар нутаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зочломтгой байдлыг мэдрүүлэх болно.
Аяллын онцлох үйл явдлууд:
Токио: Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудыг үзэж, түүхэн сүм хийдүүдээр зочилж, хотын хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүдэд намрын гайхалтай өнгийг гэрэлтэхийг үзэх боломжтой.
Камакура: Энэхүү эртний хотоор нэг өдрийн аялал хийх нь алдарт Будда болон намуухан байгаль, түүхэн газар хосолсон аялал хийх боломжийг танд олгож байна.
Киото: Японы соёлын төвийг судалж, момижи (намрын навч) -аар чимэглэгдсэн сүм хийдүүд болон бунхануудаар зочлох түүнчлэн дэлхийд алдартай Гион буюу Гейша дүүрэгт уламжлалт цайны ёслолд оролцож, хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнт гудамжуудаар зочлох боломжтой. Гион дүүрэг нь дэлгүүр, ресторан, японы уламжлалт цайны хаусаар дүүрэн, жуулчдын очих дуртай үлгэрийн газруудын нэг юм. Мөн онсен (байгалийн халуун рашаан) бүхий уламжлалт риоканд нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой.
Осака: Түүхэн Осака шилтгээнээс эхлээд Дотонборигийн неон гэрэлтдэг гудамж зэрэг Осака хотын эрч хүчийг бүхэлд нь мэдрэх боломжтой.
Коясан: Коясангийн сүнслэг ариун сүм хийдийн байранд тухлан саатаж хоносноор Буддын шашны уламжлалт зан үйлд оролцох боломжтой.
Та яагаад энэхүү аялалд нэгдэх хэрэгтэй вэ?
– Үзэсгэлэнт навчит намар (Momiji) үзэх: Японы үзэсгэлэнт намрын оргил үетэй давхцах цагаар аялснаар тус улсын байгалийн үзэсгэлэнт газруудыг мэдрэх болно.
– Соёлын гүнд умбах: Ариун сүмээс авахуулаад уламжлалт хоол хүртэл энэхүү аялал нь Японы соёлыг гүнзгий судлах боломжийг олгож байна
– Тав тухтай орчин, нөхцөл: Зөвхөн танд зориулан зохион байгуулсан байр, тээврийн хэрэгсэл, хөтөч байх ба аяллын туршид та тав тух, найрсаг байдлыг мэдрэх болно.
Японы намрын сүр жавхланг хамгийн үзэсгэлэнтэй улирал, цаг үед бодитоор мэдрэх амьдралд ганцхан удаа тохиох боломжийг та бүү алдаарай!
Prices USD
Double Occupancy: $5 500 per person
Single Occupancy: $6 700 per person
2024 оны 9-р сарын 30-наас өмнө амжиж аялалдаа бүртгүүлнэ үү. Энэхүү аялал нь хамгийн багадаа 8 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хэрэв багийн хүний тоо бүрдээгүй тохиолдолд аялал болохгүй гэдгийг анхаарна уу.
Энэхүү аялалд та хамрагдахыг хүсвэл шаардлагатай бүх виз болон аяллын бичиг баримтыг бүрдүүлнэ үү.
Та өөрийн амьдарч буй хотод Япон улсад зорчих виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд бид танд энэ үйл явцад тусалж чадна.
Онгоцны тийз худалдаж авахаасаа өмнө бидэнтэй хобогдож бүртгэлээ баталгаажуулна уу.
Сүм хийд, ариун газруудад зочлохдоо зохих хаалттай хувцас өмсөнө үү.
Видео бичлэг хийх, зураг авахуулахын өмнө лам нараас зөвшөөрөл авах.
Хэрэв асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Бид тантай удахгүй холбогдоно.
Эсвэл бидэн рүү дараах цахим хаягаар холбогдоно уу,
temuujin@inner-world-journey.mn
December 2024
Fly to Bhutan from Kathmandu, a gateway to myriad adventures. Explore the Kingdom of happiness, a land of timeless beauty, profound spirituality, stunning natural landscapes and rich cultural heritage.
өдрөө сонгох боломжтой
Welcome to the Kingdom of Bhutan, where time-honored traditions and modern life blend together. It offers a wide range of experiences that are ideal for those seeking peace and spiritual balance.
өдрөө сонгох боломжтой
Immerse yourself in an adventurous journey like no other to ancient forbidden Kingdom of Lo. It is bordered by Tibet and sheltered by some of the world’s tallest peaks: Annapurna and Daulagiri.