Bhutan and Nepal

Гайхалтай уулсын дунд орших аз жаргалын ундарга руу хамтдаа аялъя

Аяллын хураамж: Нэг хүний 3900 ам доллар

Зөвхөн танд зориулсан өдрөө өөрөө сонгох буюу хувь хүнд зориулсан хөтөлбөрөөр аялах мөн боломжтой

Duration-icon-Inner-World-Journey.png

12 өдөр/ 11 шөнө

Calendar-Icon-Inner-world-journey.png

2024/12/01 – 11

аяллын хөтөч нар

Telo-Rinpoche-guide.jpg

Дилав Хутагт

Tenphel-Zoepa-Nepal-guide-photo.jpg

Тэнпэл

КАТМАНДУГААС БУТАНЫН АРИУН ГАЗРУУД ХҮРТЭЛ АЯЛАХ

Эртний түүх, орчин үеийн байдал хослон үзмэр, дуу чимээ, өнгө чимэг алагласан Катманду хотоос бид аялалаа эхлүүлэх болно. Соёлын баялаг өв шингэсэн Катманду нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн олон тооны дурсгалт газрууд, тэр дундаа Сармагчин сүм гэгддэг Сваямбхунатын суварга байдаг соёлын төв газар юм. Дурбарын талбай нь нарийн сийлбэртэй модон ордон, сүм хийдүүдтэй бөгөөд хөндийн эртний түүхийг харах боломжтой. Гималайн нурууны бэлд оршдог энэхүү сэтгэл татам хот нь бмдний аялалын эхлэл болох болно.

Бутан бол байгалийн гоо үзэсгэлэн, шашин, оюун санааны гүн гүнзгий түүхтэй орон бөгөөд жуулчид тус улсын үзэсгэлэнт газар нутаг, соёлын баялаг өвийг шимтэн сонирхсоор ирсэн. Бид аялалаа Бутаны түүх, соёлын талаар гүн гүнзгий ойлголт өгөх Паро Дзонг, Үндэсний музей зэрэг дурсгалт газрууд бүхий Паро хотоос үргэлжлүүлэх болно.

Бутан руу хийх аливаа аялалын онцлох зүйл бол Паро хөндийгөөс 3000 футын өндөрт хадан цохион дээр тогтсон Такцанг хийд буюу Барын үүрийг үзэх юм. Домогт шингэсэн энэ ариун дагшин газар нь Гуру Ринбүүчи 8-р зуунд барын нуруун дээр ирж бясалгаж байсан гэж үздэг. Барын үүр рүү хийх явган аялал нь сорилт ихтэй  тийм амаргүй бөгөөд хөндийг хосгүй үзэмжээр харж, оргилд нь гарахад гүн гүнзгий амгалан тайван байдал, сүнслэг байдлыг мэдэрдэг.

Бидний аялал цааш үргэлжлэх замд алдарт Пунаха Дзон буюу Фо, Мо голын бэлчирт байрлах гайхалтай хэрэм цайз бүхий сэтгэл хөдөлгөм Пунаха хөндийг үзэх болно,  Пунахагийн тайван уур амьсгал, үзэсгэлэнт байгаль нь тайвшрах, бясалгах, аливааг эргэцүүлэн тунгаахад тохиромжтой газар билээ.

Дараа нь Бутаны хамгийн том цайз болох сүр жавхлант Тронгса Дзонг байрлахТронгса руу аялах болно. Эцэст нь ой мод, бэлчээрийн дунд оршдог Жамбай Лхаханг, Куржэй Лхаханг зэрэг олон эртний сүм хийдүүдтэй Бутаны оюун санааны төв болох Бумтанг бид үзэж сонирхох болно.

Байгалийн гайхамшиг, оюун санааны дурсгалт газруудын өлгий болсон Бутаны аялал нь таны оюун санаа, дурсамжид удаан хугацаанд хадгалагдан үлдэх нандин аялал байна гэдэгт бид итгэлтэй байна.

Үнэ

Jakar-Dzong.jpg

10 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй үнэ

1 хүний $3 900.00 (+300$ дангаар өрөөнд орох)

10-аас доош хүний бүрэлдэхүүнтэй үнэ:

1 хүний $4 100.00 (+300$ дангаар өрөөнд орох)

*Жич: Хэрэв аяллын баг 5-аас доош хүнтэй бол аяллын үнэ нь хувийн багийн үнээр аялах болно.

  • Катманду хот дахь 4 одтой зочид буудал болон өглөөний цай
  • Бутан дахь 3 одтой зочид буудал
  • Бутан дахь ресторан, буудлын хоол
  • Бутан дахь мэргэжлийн аяллын хөтөч
  • Балба, Бутан дахь бүх тээврийн зардлууд (газрын тээвэр)
  • Бутанд аялах Байгаль орчин, тогтвортой хөгжлийн зардал (хоногийн 100 ам доллар)
  • Бутанд аялах визний хураамж
  • Балба, Бутанд аялахад бүх үзвэр үйлчилгээний тасалбарын үнэ
  • Очих, буцах олон улсын нислэгийн тийз
  • Балба улс руу аялах визний хураамж
  • Буматанг-Паро дотоодын нислэгийн тийз
  • Олон улсын ярианы төлбөр, хувцас угаалга, хөтөч, жолооч нарын цайны мөнгө зэрэг жижиг зардлууд
  • Эрүүл мэндийн болон аяллын даатгал
  • Катманду хот дахь өдөр, оройн хоол
  • Бутан дахь байт харваа, хоол хийх шоу, халуун чулуун ванны эмчилгээ, суварга хийх, залбирлын дарцаг өргөхтэй холбоотой зардлууд

АЯЛАХ ХОТУУД

  • Катманду
  • Паро
  • Такцан хийд буюу Барын үүр
  • Пунаха
  • Тронца
  • Бумтанг

АЯЛАЛД БАГТСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

● Буддын шашны лекцийн танилцуулга

● Сүм хийд, ариун дагшин газруудаар зочлох (Кичү Лхахан / Дүмцэ Лхахан, Пунаха Дзонг, Тронса Дзонг, Тамшин Лхаханг, Жамбай Лхаханг/ Куржэ Лхаханг/ Падмасамбхава Лхаханг/ Көнчөгсүм Лхаханг, Паро Дзонг)

● Явган аялал

● Куэнсел Фодранг, алтаар бүрсэн Шагжамүни 51 метр өндөр хүрэл Буддагийн хөшөө

Аялалын өмнө бэлтгэх, анхаарах зүйлс

Онцлох:

Бутанд аялахад жуулчин бүрээс заавал төлөх ёстой шимтгэл байдаг –  Энэ нь тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр буюу өдөрт 100 доллар бөгөөд энэхүү хураамж нь аяллын нийт үнэд багтсан.

Виз

Бутан нь Энэтхэг, Балба, Тайланд, Сингапураас нэвтэрч болох хаалттай хаант улс юм. Урьдчилсан төлбөрт визний систем байдаг бөгөөд энэ нь тус улсад нэвтрэхийн тулд аяллын төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай гэсэн үг юм.

Та энэхүү аялалд явах бол нислэгийн тийз худалдаж авахаасаа өмнө бидэнтэй холбогдож бүртгэлээ баталгаажуулна уу.

Ариун сүм, хийдэд зочлох дүрэм

Сүм хийд, ариун газруудад зочлохдоо зохих хаалттай хувцас өмсөнө үү.

Видео бичлэг хийх, зураг авахуулахын өмнө лам нараас зөвшөөрөл авах.

Яагаад Бутан руу аялах хэрэгтэй вэ?

Онгон байгалийн гоо үзэсгэлэн
Бутаны байгалийн үзэсгэлэнт газрууд, тэр дундаа Гималайн сүрлэг уулс, ногоон хөндий, намуухан гол мөрөн зэрэг нь жуулчдад орчин үеийн хотын амьдралаас хол байж, тайвшрах мөн оюун санааны аялал хийх боломжийг олгодог. Жуулчид байгаль орчныг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын арга барилаар хамгаалагдсан тус улсын сэтгэл хөдөлгөм байгалийн үзэсгэлэнт газруудыг шимтэн үзэх боломжтой.
Өвөрмөц соёлын өв
Бутаны соёлын баялаг өв нь Буддын шашин, Бутаны уламжлалт ёс заншилд гүн гүнзгий үндэслэсэн нь бодит, оюун санааны гүн туршлага олж авахыг эрэлхийлж буй жуулчдын анхаарлыг татсаар байдаг. Тус улсын олон зууны туршид сайтар хадгалагдан үлдсэн цайзууд, сүм хийдүүд, баяр наадам нь Бутаны түүх, уламжлалт амьдралын хэв маягийг бодитоор харах боломжийг олгодог.
Үндэстэн, ард иргэдийн аз жаргал
Үндэсний аз жаргалын индексээр хэмжигддэг Бутан улсын иргэдийнхээ сайн сайхан, аз жаргалыг нэн тэргүүнд тавих онцгой үүрэг амлалт нь амьдралд эв нэгдэлтэй, нэгдмэл байдлаар хандахыг эрэлхийлж буй жуулчдын анхаарлыг татаж байна. Жуулчид ихэвчлэн Бутаны нийгмийн амгалан тайван байдал, эерэг энерги нь тэдэнд нөлөөлж, дотоод амар амгалан бүхий мэдрэмжийг төрүүлдэг гэж үздэг.
Адал явдал, аялал
Бутаны уулс, өтгөн ой мод, урсах гол мөрөн бүхий газар нутаг нь адал явдал сонирхогчдыг явган аялал, уулын дугуй унах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах сэдэл төрүүлдэг.
Бутаны уламжлалт загвар
Бутаны хувцас загвар нь тус улсын баялаг соёлын өв, язгуур уламжлалыг тусгаж, нэхэх нарийн арга техник, мөн загварын тод хурц өнгийг онцолдог. Сүүлийн жилүүдэд Бутаны уламжлалт нэхмэл эдлэл, загварыг орчин үеийн нөлөөлөлтэй хослуулан, өвөрмөц, хувьсан өөрчлөгдөж буй загварын хандлагыг бий болгох сонирхол нэмэгдсээр байна.
Previous slide
Next slide

ЭНЭХҮҮ АЯЛАЛД ХАМРАГДАХЫГ ТА ХҮСЧ БАЙНА УУ?

Хэрэв асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Бид тантай удахгүй холбогдоно.

Эсвэл бидэн рүү дараах цахим хаягаар холбогдоно уу,

temuujin@inner-world-journey.mn

Thimphu.jpg

Бусад аяллууд

November 2024

Unforgettable journey through Japan during the peak of the stunning autumn foliage season! This carefully curated tour will take you through the vibrant cities of Tokyo, Kyoto, Osaka, and the sacred mountains of Koyasan.

өдрөө сонгох боломжтой

Visit with us iconic landmarks Nepal has to offer: historical Kathmandu, city of lakes Pokhara and the wilderness of Chitwan National Park with jungle safaris full of wild animals.

өдрөө сонгох боломжтой

Embark on a spiritual journey: Halesi and Lumbini pilgrimage. Explore  Kathmandu’s iconic Boudhanath Stupa, Monkey Temple and meditate in the sacred Halesi-Maratika Caves